Ю.Ушаков: Орос-Хятад-Монгол саммит-ын эхлэл тавигдана

2014 оны 9 сарын 11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Таджикийн Душанбе хотноо болох Шанхайн хамтын нийгэмлэгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Хятад, Монголын төрийн тэргүүнүүдтэй уулзах бөгөөд энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

“Орос-Хятад-Монгол гэсэн бүтэц бүхий дээд хэмжээний уулзалт анх удаа болох бөгөөд энэхүү гурван талт дээд хэмжээний чуулга уулзалт цаашид байнга зохиогдож байхын эхлэлийг тавих магадлалтай байна” хэмээн Ушаков онцолсон байна.

Тэд гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг ярилцах бөгөөд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулах боломжууд, хил орчмын төмөр замын тээврийн хонгилуудыг өргөтгөх төлөвлөгөөний талаар хэлэлцэх аж.

Хамтын ажиллагааны өргөн боломжууд ялангуяа дэд бүтэц болон уул уурхайн олборлолтын салбарт илүүтэй харагдаж байгаа бөгөөд мөн хүрээлэн буй орчны хамгаалал, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилго тавьж байна. Ушаковын өгүүлснээр, энэхүү гурван талт уулзалтын талаар өнгөрсөн тавдугаар сард Шанхайд, мөн энэ сарын эхээр Владимир Путин Монголд айлчлах үеэр яригдаж байсан гэжээ.

“Энэхүү гурван талт хэлэлцээр цаашид хэрхэн, ямар дараалалтайгаар явагдах нь одоогоор гүйцэд шийдэгдээгүй байгаа бөгөөд харин ийм хэмжээний уулзалт цаашид байнга зохиогдох болно гэдэг шийдэлд хүрсэн” гэж Оросын төрийн тэргүүний туслах өгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8524
0 эможи
keyboard_arrow_up