”Твиттер” 650 сая ам.долларын өртөгтэй бонд гаргана
2014 оны 9 сарын 11
"Твиттер" компани өнгөрсөн жил олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан билээ. Тус компани нийт 70 сая хувьцаа гаргаж, нэгж бүрийн үнийг 26 ам. доллараар тогтоож байсан юм. Тэгвэл тус компани бонд гаргахаар болсныг telegraph.co.uk сайт өнөөдөр мэдээллээ. “Twitter” компани тус бүр 650 сая ам.долларын өртөгтэй, тав болон долоон жилийн хугацаатай хоёр төрлийн хөрвөдөг бонд гаргах юм байна.
Долоон жилийн настай тус компани одоо 218 сая хэрэглэгчдтэй бөгөөд нийтдээ өдөрт дунджаар 500 гаруй сая удаа жиргэдэг байна. Хэдийгээр цахим ертөнцөд жиргээчдийн тоо нэмэгдсээр байгаа ч тус компанийн ашиг өнгөрсөн хоёр жилд буурсаар байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8508
0 эможи