Forbes: Путин бол шинэ цагийн Наполеон

2014 оны 9 сарын 09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүнд Украины хямралаас хамаарахгүйгээр улам батжин бэхжих болно хэмээн Америкийн Forbes сэтгүүл 9-р сарын дугаартаа өгүүлжээ.
“Путин бол мөн чанараараа шинэ цагийн Наполеон бөгөөд харин Украины хямрал түүний Аустерлиц** боллоо. Тэрээр Крымийг хадгалах бөгөөд Украины зүүн зүгийн бүс нутагт орших орос хэлтэн цөөнхийн Киевийн эсрэг сөрөх боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно” гэж уг хэвлэлд бичсэн байна.
Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч Обамагийн хүч сул, дорой байдлыг түүний хувь хүний шинж чанаруудтай бус, харин АНУ-ын гадаад бодлогын сүүлийн 10 жилийн нөхцөл байдалтай холбон үзжээ.
“Асуудлын гол шалтгаан нь Обамад бус, харин Америкт байна. Сүүлийн 60 жилд, ялангуяа сүүлийн 30 жилийн хугацаанд Америк орон дипломат байдлын төлөвшлийн явцад олж авсан ихэнх давуу талуудаа алдахад хүрлээ. Тэрээр даяаршил хэмээх үзэл суртлын зорилгод үйлчилсээр байгаа бөгөөд түүний ойрын холбоотнууд өнгөн дээрээ зорилгыг нь дэмжиж буй мэт дүр үзүүлж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ түүнийг ялимгүй үл тоомсорлох байдалтай болоод байгаа гэхэд хилсдэхгүй юм” гэжээ.
Өмнө нь мэдээлж байснаар, Владимир Путины нэр хүндийн өсөлт 71%-д хүрсэн нь түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа аж.
Жич: Аустерлиц** - Наполеон 1805 онд Аустерлицийн орчимд хамгийн бага хороотойгоор хамгийн нөлөөтэй ялалтыг байгуулсан байдаг. Ялалтын нууц нь хурдан шилжих хөдөлгөөн байжээ. Тэр Австри, Оросын цэргүүдэд өөрийн баруун жигүүр рүү довтлох боломж өгмөгц, зөрж тэдний зүүн жигүүр рүү нь хурдтай цөмрөн орсноор дайсны төвд гарсан сул байдлыг ашиглан бүрэн ялалт байгуулсан юм. Тэрээр өөрийн цэргүүдийг “дайснаа нэг миль газар хороож ядан байхад 2 миль газрыг өлхөн туулдаг” гэж сайрхаж байсан удаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8405
0 эможи
keyboard_arrow_up