Кэйт Миддлтон хоёр дахь хүүхдээ тээж байна
2014 оны 9 сарын 09
Их Британийн хунтайж Уилльям эхнэр Кэйт Миддлтон нь удахгүй дахин хүүхэдтэй болох гэж буйг албан ёсоор мэдээлжээ. Кэйт Миддлтоны жирэмсний хүнд хэлбэрийн хордлого санаа зовоож байгаагаас Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн ийн мэдэгдэл хийхэд хүрчээ. Ирэх хавар нярайлах Кэйт Миддлтон одоо эмч нарын хяналтанд байгаа юм байна. Кэйт Миддлтон хунтайж Жоржийг тээж байхдаа ч мөн жирэмсний эхэн үеийн хүнд хэлбэрийн хордлоготой байсан аж. Хунтайж Уилльям хувьд “Эхнэрийн маань бие одоо сайжирч байгаа. Гэхдээ сая хэд хоног биднийг маш их сандаргасан. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байх”‘ гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8389
0 эможи