Иракийн Засгийн газар Обамад ихэд талархаж байна
Лалынхны эсрэг эвсэл байгуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөг Ирак сайшаалаа гэж Франс пресс агентлаг бямба гаригт мэдээлжээ.
Иракийн Гадаад хэргийн сайд Хошияр Зебари америкийн удирдагчийн санаачлагад баяр хүргээд,үүнийг тусламж үзүүлэхийг хүссэн Иракийн хүсэлтэд өгч буй хүчтэй хариулт гэж үнэлсэн байна.
Агаараас дэмжлэг үзүүлж, түүнчлэн хуурай замын цэргийг зэвсэглэж, тагнуулын мэдээ өгөх нь Иракийн засгийн газарт шаардлагатай гэж тэр хэлжээ.
Өмнө нь баасан гаригт НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр АНУ-ын ерөнхийлөгч “Лалын улсын” дайчдын эсрэг олон улсын эвсэл байгуулах тухай төлөвлөгөөг танилцуулсан юм. Лалынхныг эсэргүүцэхэд бүс нутгийн оролцоо “туйлын чухал” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ Ирантай цэргийн талаар хамтран ажиллах ”төлөвлөгөө байхгүй” гэж АНУ-ын төрийн департамент тодруулан тайлбарласан байна.
Бид устгаж, бүрэн ялах (“Лалын улсыг” – ред.,) бодолтой байна гэж Обама мэдэгджээ. Энэ бүлэглэл “сүрхий аюул учруулж байгаа” талаар НАТО-гийн гишүүн улсууд нэгдмэл бодолтой байна гэж тэр тэмдэглэсэн байна.
“Лалын улстай” тэмцэх Иракийн эрх баригчдын хүч чармайлтад АНУ оролцож байгаа юм. Үүний хариуд лалын радикалуудамерикийн хоёр сэтгүүлчийг цаазлаж, лалынхны байрлалуудад агаараас цохилт өгөхөө зогсоохыг АНУ-аас шаардаж байгаа юм.