Хуримын зураг 5 сая ам.доллар хүрчээ

2014 оны 9 сарын 05

Хэдхэн өдрийн  өмнө Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар Франц улсад нууцаар хуримласан билээ. Тэдний хуримын зураг анх удаагаа “People”, “Hello” сэтгүүлийн нүүр хуудаст гарсан бөгөөд. хосууд хуримынхаа үеэр ганц ч хэвлэлийнхнийг уриагүй байжээ.

Тэгвэл “People” сэтгүүлийн ерөнхий редактор Жонна Уэйденмилла Брэд, Жолигийн хуримын зургийг нь авахын тулд 2.5 сая ам.доллар төлсөн гэжээ. Тэрбээр “Тэдний зургийг авахын тулд их хэмжээний мөнгө өгсөн ч бид харамсахгүй байгаа. Хос хоёртоо аз жаргал хүсье. Энэ хурим дэндүү энгийн болсон. Би эхлээд их гайхсан шүү. Жолигийн хуримын даашинз хүртэл өвөрмөц байсан. Тэр бүсгүй хуримынхаа үеэр гоо бүсгүй шиг үзэсгэлэнтэй харагдсан” гэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8258
0 эможи
keyboard_arrow_up