Жүжигчин Жон Ривер 81 насандаа өөд боллоо
Америкийн нэрт хөтлөгч, жүжигчин, продюсер Жон Ривер өөд болсон тухай түүний охин Мелисса Риверс мэдээллээ. Тодруулбал, Жон Ривер 81 насандаа өчигдөр буюу пүрэв гарагийн 13 цаг 17 минутад зүрх нь зогссоны улмаас өөд болжээ. Түүний охин Мелисса Риверс: “Ээж минь хүмүүсийн инээхийг нь харж амьдралын баяр баясгаланг мэдэрдэг байсан. Одоо инээх бидэнд хэцүү байгаа ч тун удахгүй таныгаа баярлуулна” гэжээ.
Жон Риверийн бие сүүлийн үед тааруу байсан бөгөөд 8 сарын 28-ны өдөр Манхаттан дэх эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хоолойн хөвчний хагалгаанд оржээ. Хагалгааны үеэр зүрх нь гэнэт зогссон байна. Эдгээр хэдэн хоногт түүний биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эцсийн мөч хүртэл гэр бүл, найз нөхөд нь түүний төлөө залбирсаар байжээ. Эмчийн хэлснээр түүний үхэл нь зүрхний хэм алдагдсан эсвэл амьсгалын замтай холбоотой байх хэмээн хэлжээ. Түүний оршуулгын ёслолыг бямба гарагт хийх аж.