АНУ-ын гадаад бодлогын буруугаас иргэд нь золиослогдож байна

2014 оны 9 сарын 03

“Исламын улс” бүлэглэлийн дайчид Америкийн бас нэгэн барьцааны хүн болох Стивен Сотлоффыг цаазалжээ. Исламын дайчдын үйл ажиллагааны идэвхжлийг интернэтээр байнга судлан мониторинг хийдэг SITE байгууллагаас мэдээлснээр, АНУ-ын барьцаалагдсан иргэнийг цаазлах үеийн бичлэгийг террористууд тавьсан аж.
Сотлофф цаазлагдахын өмнө: “Обама, таны Иракт болж буй үйл явдалд хутгалдаж байгаа гадаад бодлогын шийдвэр тань АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалан, америкчуудынхаа амь насыг аврахад чиглэгдэх ёстой. Гэтэл, би яагаад таны энэхүү буруу оролцооны төлөө өөрийн амь насыг золиослох болов? Би Америкийн иргэн биш гэж үү? Та “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэхийн тулд өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн хөлс хүчээр бүрдсэн олон тэрбум долларыг зарлагадаж, олон мянган цэрэг эрсээ хөнөөсөн. Дайны галыг улам өрдөж байгаа нь ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалж байна гэсэн үг мөн үү?” хэмээн өгүүлсэн байна.
Мөн тэрээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Барак Обама Ирак, Афганистанаас цэргээ гаргаж, Гуантанамогийн америк цэргийн бааз дахь шоронгоо хаана хэмээн амлаж байсныг сануулаад, “Таны ерөнхийлөгчийн хугацаа хорогдсоор байгаа боловч эдгээр амлалтуудаа алийг нь ч биелүүлээгүй бөгөөд биднийг, америкийн ард түмнийг хуурч мэхлэн дүрэлзэж буй гал руу шууд хөтөлсөөр байна” гэж Сотлофф онцлон дурджээ.
Үүний зэрэгцээ, нүүрэндээ баг зүүсэн нэгэн дайчин АНУ-ын удирдлагад хандан, “Исламын улс”-ын байршлуудыг бөмбөгдөхөө зогсоохыг шаардан, дараагийн золиос нь Их Британийн иргэн Дэвид Хэйнс байж болзошгүй хэмээн сүрдүүлсэн аж. Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8095
0 эможи
keyboard_arrow_up