Брэд Питт, Анжелина Жоли нар нууцлагдмал хжримынхаа зургийг дэлгэлээ
Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарыг Францад нууцаар хуримласан хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байсан. Гэхдээ тэдний хуримын талаарх ганц ч зураг байхгүй байгаа нь бас эргэлзээтэй байсан юм.
Энэ талаар Жоли өөрийн байр сууриа илэрхийлж твиттер хуудастаа “Жинхэнэ нөхөртэй байх сайхан юм. Хуримаа хийсэн минь үнэн. Гэр бүлд минь аз жаргал хүсээрэй” гээд Брэд болон зургаан хүүхдийнхээ зургийг байршуулсан байсан.
Харин тэдний албан ёсны хуримын зургийг “People” сэтгүүлд нийтэлжээ. Өчигдөр худалдаанд гарсан “People” сэтгүүлийн коверт Анжелина Жоли хуримын даашинзтай зургаараа чимсэн ажээ.
Тус сэтгүүлийн ерөнхий редактор Жони Эббот “Манай сэтгүүл амжилт тогтоолоо. Бид дэлхийн аль ч хэвлэлд хараахан нийтлэгдэж чадаагүй Жолигийн хуримын даашинзтай зургийн дарж чадлаа. Энгийн хэрнээ эрхэмсэг энэ бүсгүй манай сэтгүүлийг од мэт гийгүүлж байна” гэж хэлжээ.