Двайн Уэйд хуримаа хийжээ

2014 оны 9 сарын 01

“NBA”-ийн “Miami Heat” багийн тоглогч Двайн Уэйд өнгөрсөн амралтын өдөр жүжигчин Габриелле Юнионтой хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд хуримын ёслолоо Нью Йорк хотод байрлах “Beverly Hills” зочид буудалд хийсэн бөгөөд Леброн Жеймс, Коби Брайнт, Дуайт Ховард зэрэг сагсан бөмбөгийн амьд домгууд оролцсон байна.

Уэйд хуримынхаа ёслолыг сурвалжлах эрхийг “The Telegraph” сонин, “People” сэтгүүлд зөвшөөрсөн бөгөөд бусад хэвлэлийхэнд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайтад уламжилжээ.

6Хосууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд сүй тавьж буйгаа зарлаж, жүжигчин бүсгүй сүйн бөгжөө твиттер хуудастаа хүртэл байршуулж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7980
0 эможи
keyboard_arrow_up