Шакира хоёр дахь хүүхдээ тээж байна

2014 оны 8 сарын 29

Колумбын дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ирэх сард худалдаанд гарах “Cosmopolitan” сэтгүүлийн ковер болж, ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө гурван долоо хоногтой жирэмсэн гэжээ. Шакира болон найз залуу, хөлбөмбөгчин Жерар Пике нар 2012 онд Милан хэмээх хүүтэй болсон билээ. Тэд хуримаа хийгээгүй ч өнгөрсөн онд сүй тавьцгаасан юм. Тэрбээр “Манай гэр бүл жаргалтай байгаа. Хөөрхөн хүү минь тун удахгүй дүүтэй болно. Пике энэ тухай сонсоод маш их баярласан. Би сайн ээж, халамжтай хань байхын төлөө их хичээж байгаа. Тиймээс би дахин ээж болохоор зориг шулуудсан” гэжээ.

 

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7934
0 эможи
keyboard_arrow_up