Өнөөдөр Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр

2014 оны 8 сарын 29

Дэлхийн III дайн хэмээн нэрлэгддэг цөмийн зэвсгийг  дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа ч ил болон далд хэлбэрээр цөмийн туршилтууд хийгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор цөмийн зэвсгийн туршилтын эсрэг олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар НҮБ санаачилжээ.

Хамгийн анхны цөмийн туршилт 1945 онд хийгдсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн орон энэ төрлийн туршилт хийсэн юм. Чернобыл, Фукушима гээд цөмийн аюулд нэрвэгдсэн газруудын хор хохирол арилтал хэдэн зуун жил хэрэгтэй аж. Харин өдгөө дэлхийд арав орчим улс цөмийн зэвсэгтэй хэмээн бүртгэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7892
0 эможи
keyboard_arrow_up