Эбола вирусийн эсрэг туршилтын вакцин бүтээжээ

2014 оны 8 сарын 28

Эбола хижиг өвчний эсрэг туршилтын вакциныг Орост бүтээсэн тухай албаныхан мэдээлжээ. Шинээр гаргасан вакцин нь эмчилгээний өмнөх туршилтаар эерэг үзүүлэлттэй гарлаа гэж Оросын эрүүл мэндийн сайд Вироника Скворцова мэдэгдсэн байна. Одоо вакцины туршилт үргэлжилж байгаа аж.

Эрүүл мэндийн яамны Ивановын хүрээлэнгийн ажилтнууд Гвиней улсаас буцаж иржээ. "Бид өвчнийг өдөөгч, түүний шинж тэмдгийн талаар мэдлэгтэй болсон. Туршилтын вакцин эмчилгээний өмнөх туршилтаар сайн үр дүн харууллаа" гэж хэлжээ.

Вирусын халдвар аваад байгаа таван оронд иргэд өлсгөлөн, айдаст автсанаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрэлцээ дутмаг байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7814
0 эможи
keyboard_arrow_up