Сайд нараа томилохдоо жендэрийн харьцааг чухалчилжээ
2014 оны 8 сарын 28
Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд шинэ сайд нарыг томилсон тухай ВВС мэдээлсэн байна. Эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцсэн сайд нарыг тушаал буулгаснаа Ф.Олланд хэлсэн аж.
Гэхдээ гол яамдын сайд нар хэвээр байгаа бөгөөд Елисейн ордонд шинэ сайд нарын нэрийг танилцуулсан гэжээ. Ерөнхий сайд Манюэль Вальс тэргүүтэй Засгийн газрын сайд нараас Гадаад хэрэг, Батлан хамгаалах, Сангийн, Хууль зүйн, Дотоод хэргийн сайд нар ажилдаа үлдсэн бол Эдийн засаг, Боловсрол, Эмэгтэйчүүдийн эрхийн сайд нар солигдлоо.
Сонирхуулахад, шинэ Засгийн газрын сайд нарыг томилохдоо эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоог адил тэгшээр хуваарилдаг журмаа баримталжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7813
0 эможи