Хятадын арми шинэ зэвсэгтэй болно
Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ зэвсэглэлд танкийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “HJ-12” пуужингийн шинэ цогцолбор орно. Энэ тухай “China Daily” сонинд бичжээ.
“HJ-12” нь танкийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужингийн шинэ цогцолбор юм. Уг цогцолборыг бүтээхэд байлдааны хаалттай байрлалаас гал нээх боломжтой технологи зэрэг Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын тэргүүлэх технологийг ашигласан байна. Танкийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужингийн шинэ цогцолборын пуужин нь 4 км зайд орших байг устгах чадалтай” гэж цэргийн шинжээч Тао Музянь мэдээлсэн байна.
Шинэ цогцолборыг Хятадын хойд аж үйлдвэрийн корпорацид (China North Industries Corporation) үйлдвэрлэнэ. “HJ-12” нь олон улсын зэвсгийн зах зээлд Америкийн “ПТРК FGM-148 ” болон Оросын "Метис-М" цогцолбортой өрсөлдөх болно гэж үйлдвэрлэгчид тооцоолж байна. Өндөр өртөгтэй байх учраас худалдан авагчдын тоо хязгаарлагдмал байна гэж Тао Музянь үзэж байгаа аж.
Одоогийн байдлаар ХАЧА-ийн зэвсэглэлд танкийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “HJ-73” цогцолбор байгаа нь Зөвлөлтийн "Малютка" цогцолборын шинэчилсэн хувилбар юм.