Орос, Украины удирдагчид уулзалт хийжээ

2014 оны 8 сарын 27

Минск хотод өчигдөр Евразийн гаалийн холбооны ээлжилт уулзалт боллоо. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петер Порошенко нар уулзалт хийсэн байна. Энэ нь тэдний анхны уулзалт юм.
Талуудын яриа хэлэлцээр хоёр цаг үргэлжилжээ. В.Путин “Киев, Донецк, Луганск хотууд гал зогсоох хэлэлцээр хийхгүй бол бидний хувьд ямар нэгэн яриа хэлэлцээрт оролцох чадахгүй. Одоо бид тэрхүү хэлэлцээрийг хийх боломжтой талаар ярилцаж, итгэх итгэлээ нэмэгдүүлж байгаа юм” гэжээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын тал Европын холбоотой байгалийн хийн асуудлаар ярилцсан байна. Москвагийн зүгээс Украинд үүсээд буй нөхцөл байдлыг намжаах нь байгалийн хийг тасалдахгүй, аюулгүй түгээхэд тустай гэсэн байр сууринаас хандаж байгаа. Хэрэв Украинд гадаадын цэрэг нэвтэрвэл Европыг хангаж байгаа хийн хоолойгоо хаана гэж Кремль нэг бус удаа анхааруулсан юм.
Энэ сарын 29-нд ОХУ, Европын холбооны эрчим хүчний сайд нарын дээд хэмжээний уулзалт Москвад болохоор товлогдсон байна.
 
- See more at: http://world.time.mn/content/48637.shtml#sthash.rks4ZOO6.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7731
0 эможи
keyboard_arrow_up