Украин парламентаа тарлаа

2014 оны 8 сарын 26

Украины ерөнхийлөгч даваа гаригт парламентаа тарааж, ирэх аравдугаар сард ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан байна. Тус улсын зүүн хэсэгт Оросын талыг дэмжигчдийг эсэргүүцсэн үймээн самуун үргэлжилж байгаа билээ.

Ерөнхийлөгч П.Порошенко мэдэгдэлдээ ээлжит бус сонгуулийг ирэх аравдугаар сарын 26-нд явуулна гэжээ. П.Порошенко парламентыг тараасан нь Украины ард иргэдийн олонхийн хүсэл хэмээгээд парламентыг цэвэрлэгээ хийх алхам хэмээсэн байна. Өнгөрсөн сард парламентын томоохон эвсэл задарсан нь үүний дохио байсан юм.

П.Порошенко “парламентын гишүүдийн олонхи нь зэвсэгт салан тусгаарлагчдын холбоотнууд” гэсэн нь дөвөвдүгээр сараас хойш Засгийн газрын цэргүүдтэй мөргөлдөж буй Оросын талыг баримтлагч босогчдыг хэлсэн аж.

Украины томоохон үйлдвэрлэгчид, зүүн мужийн орос хэлтнүүд болон экс ерөнхийлөгч Виктор Януковичийн дэмждэг байсан Узраины “Бүс нутгийн нам” Виктор Януковичийг олныг хамарсан бослого үймээний үеэр тус улсаас зугатан гарах хүртэл парламент дахь хамгийн том нам байсан юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7690
0 эможи
keyboard_arrow_up