Дэлхийн хамгийн аюултай улсыг тогтоосон байна
Венесуэл дэлхийн амьдрахад хамгийн аюултай улс болохыг Америкийн “Gallup” судалгааны төвийн судалгаагаар тогтоосон байжээ.
“Gallup”-ын мэдэгдэлд “2013 онд Венесуэлийн насанд хүрэгчдийн ердөө 19-хөн хувь ганцаараа алхахдаа айдаггүй гэж байсан. Тэгвэл венесуэлчүүдийн ердөө 26-хан хувь цагдаад итгэдэг гэдгээ илэрхийлж байсан бол, 22 хувь нь өөрөө, эсвэл гэр бүлийнх нь хэн нэгэн сүүлийн 12 сарын хугацаанд мөнгөө хулгайд алдсан гэж хэлж байсан” гэжээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямралын улмаас 2012 онд 100 мянган хүн тутамд хүн амины хэргийн түвшин 53,7 хувь хүрч, хүн амины хэргийн түвшнээрээ дэлхийд хоёрдугаарт Гондурасын дараа орж байсан байна.
“Gallup”-ын Хууль ба хэв журмын индекст Венесуэлийн араас Болив, Перу болон Парагвай оржээ.