Энэ өдөр "Хүнсний бүтээгдэхүүн нөөшлөхийг патентаар баталгаажуулав"

2014 оны 8 сарын 25

Хүнсний бүтээгдэхүүнийг анх Франц нөөшилж эхэлсэн бөгөөд 1810 оны энэ өдөр Питер Дюран гэгч патенжуулжээ. 1800 онд Наполен Бонапарт хүнсний бүтээгдэхүүн удаан хадгалах аргыг олсон хүнд 12 мянган франкийн шагнал өгөхөөр амалж байжээ. Арван жилийн дараа Никола Аппер хүнсний бүтээгдэхүүнийг шилэн саванд  битүүлж, 100 С хүртэл халаах аргыг олсон байна.

Харин долоон сарын дараа Дюран уг аргыг Ангилд патенжуулсан аж. Дюран шилэн савны оронд төмөр лаазыг ашиглаж эхэлсэн бөгөөд сүү, мах, шөл, ногоо, бэлэн хоолыг хадгалдаг болжээ. 1820-оод оноос хүнсний бүтээгдэхүүн консервлох үйлдвэрийн тоо эрс нэмэгдсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7584
0 эможи
keyboard_arrow_up