Кристина охинтой боллоо

2014 оны 8 сарын 25

Дуучин Кристина Агилера хоёр дахь хүүхдээ төрүүлж, охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лос-Анжелесийн “God” хэмээх эмнэлэгт Агилера кесарево буюу мэс заслийн аргаар төрсөн гэж дуучны бие төлөөлөгч хэвлэлийнхэнд хэлжээ. Дуучин бүсгүй 2012 оны сүүлээр бизнесмэн Мэтт Ратлертэй хуримаа хийсэн юм. Кристина Агилера өмнө нь продюсер Жордано Брэтмантай хуримаа хийж байсан бөгөөд Жонни гэх таван настай хүүтэй билээ.

Дуучин бүсгүй амаржихаасаа өмнө энэ сарын эхээр худалдаанд гарсан “V magazine” сэтгүүлийн ковер болж, сонирхолтой ярилцлага өгсөн юм. Агилера ярилцлагынхаа үеэр 40 хоногийн дотор 50 кг болохоо фэнүүддээ амлаж, “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авуулахаа хэлсэн билээ. Тэрбээр охиныхоо хамтаар ирэх мягмар гаригт эмнэлгээс гарахаар болжээ. Мэтт Ратлер эхнэр, охиндоо зориулж Хавай арал дээр жижигхэн арал худалдаж авсан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7581
0 эможи
keyboard_arrow_up