Далай лам Монголд ирэхээ хойшлуулжээ
Дэлхийн их гүрнүүдийн нэг болох БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхэллээ. Энэ талаар гадаадын хэвлэлүүд ийн онцолжээ. “Киодо ньюс” агентлаг: Далай ламын айлчлалыг Хятадын дарамтаас болж цуцалжээ Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сард Монгол Улсад зочлохоор төлөвлөсөн ч Хятадын Коммунист намын даргын албан айлчлалын улмаас хойшилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Төвдийн оюун санааны удирдагчийн айлчлалыг Хятадын Засгийн газрын дарамт шахалтын улмаас цуцалсан байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөшүүрэг нь Хятад улс юм. Энэхүү айлчлалын үр дүнд Хятад улс далайд гарцгүй хөрш орныхоо экспорт, ашигт малтмалын зах зээлд ноёрхох хэмжээний гэрээ хэлцэл хийх болов уу. Ер нь Монголын эдийн засаг Хятад улсаас хараат юм хэмээн “Киодо ньюс” агентлаг мэдээлсэн байна.