Жэки Чан уучлал гуйлаа
2014 оны 8 сарын 21
Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан хэргээр баривчилсан юм. Тэгвэл нэрт жүжигчин Жэки Чан олон нийтэд хандаж уучлал гуйлаа. Тодруулбал, тэрбээр “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” гэжээ. Жэйси Чаны Бээжин дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд Жэйси Чан болон түүний найз Тайванийн кино од Кай Ко нарыг баривчилсан гэж “dailymail.co.uk” сайтад мэдээлсэн байна. Шинжилгээгээр ч мөн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7467
0 эможи