В.Путин Украины Ерөнхийлөгчтэй уулзана
2014 оны 8 сарын 21
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин наймдугаар сарын 26-нд Гаалийн Холбооны гишүүн улсуудын (Беларусь, Казахстан) удирдагчдын хамтаар Украины Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзана гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснээр, уулзалтын үеэр Украины зүүн бүс нутгийн, тухайлбал, Донецк, Луганскийн хүмүүнлэгийн байдлын талаар ярилцах болно. Мөн Украин улс Европын Холбоонд нэгдэхээр хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Гаалийн Холбооны улсууд болон Украин улс хоорондын харилцааг хэлэлцэнэ гэж тэрбээр хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7466
0 эможи