Японы Хирошимад 27 хүн нас баржээ

2014 оны 8 сарын 21

Японы Хирошима хотод сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний нуралт болжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ойролцоогоор 27 хүн нас барж, арваад хүн сураггүй болсон байна. Мөн 10-аад байшин эвдэрсэн бөгөөд аврах ангийнхан тусламж үзүүлж байгаа гэнэ. Байгалийн гамшиг дахин нүүрлэж магадгүй байгаа тул 65 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Аврах ажиллагаанд тус улсын зэвсэгт хүчний цэргүүдийг дайчлан оролцуулсан байна. Ийнхүү Хирошимад байгалийн гамшиг нүүрлэсэн тул амралттай байсан Японы ЕС Ш.Абэ Токио хотноо яаралтай буцаж ирсэн гэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7426
0 эможи
keyboard_arrow_up