Энэ өдөр "Алдарт Жоконда" хулгайлагдав

2014 оны 8 сарын 21

Луврын музейг үзэхийг хүсдэггүй хүн гэж үгүйтэй адил тус музейд очсон хүн бүр Жокондагийн хөргийг ширтэн зогсдог. Леонардо Да Винчигийн алдарт Жоконда буюу Мона Лиза 1911 оны энэ өдөр Луврын музейгээс хулгайлагджээ. Музейн ажилтан итали эр зургийг эх оронд нь буцаах хүсэлдээ хөтлөгдөн хулгайлсан аж. Хоёр жилийн дараа баригдсан түүнд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон байна.

Да Винчиг нас барсны дараа тус зургийг Францын хаан худалдан авсан бөгөөд 1793 онд Луврын музейд тавигдсан аж. Луврын гол үзвэрийн нэг Мона Лиза гурван удаа улсуудад айлчилж байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7413
0 эможи
keyboard_arrow_up