Путин Украины ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзана

2014 оны 8 сарын 20

Беларусийн нийслэл Минск хотод энэ сарын 26, 27-ны  өдрүүдэд Украин, Европын холбоо болон Евроазийн холбооны тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулагдахаар болсон гэж Европын холбооны хэвлэлийн албанаас мэдэгдэв. Тус уулзалтаар Украины Европын холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээ, эрчим хүчний хангамж зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр болжээ. Евроазийн холбоонд ОХУ, Беларусь, Казахстан улсууд багтдаг билээ.

Энэхүү уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон, Европын холбооны эрчим хүчний бодлого хариуцсан комиссар Гюнтер Эттингер нар оролцохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7371
0 эможи
keyboard_arrow_up