Өнөөдөр Дэлхийн шумуулны өдөр
2014 оны 8 сарын 20
1897 оны наймдугаар сарын 20-ны өдөр Британий эмч Роналд Росс эмэгчин шумуул хүний цусыг сорж, хумхаа, чичрэг өвчин тараадгийг илрүүлсэн байна. Түүний энэ нээлтээс хойш наймдугаар сарын 20-ыг Дэлхийн шумуулны өдөр хэмээн нэрлэх болжээ.
Дэлхий дээр 3000 гаруй шумуул байдаг ч төрлөөсөө хамаараад хоёр долоо хоногоос зургаан сарын хугацаанд амьдарч чаддаг Шумуул хүн, мал, шувуу зэргээс гадна мэлхий, могой гээд хүйтэн цустай амьтдаар ч хооллодог.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7335
0 эможи