Жеки Чаны хүү баривчлагдав

2014 оны 8 сарын 19

Жеки Чаны хүү, хөгжимчин, кино жүжигчин Жейси Чан, Тайванийн телевизийн жүжигчин КайКо гэдэг найзынхаа хамт Бээжин хотноо баривчлагджээ. Тэднийг мансууруулах бодис авч явсан  гэж цагдаагийнхан мэдэгдсэн тухай South China Morning Post сонинд мэдээлжээ.

Энэ хэргээр баривчлагдсан алдартнууд болон тэдний хүүхдүүдийн жагсаалтад энэ удаа 31 настай Чанба 23 настай Кохоёр шинээр орж ирлээ гэж хэмээн тус сонин бичээд уг жагсаалтын тоо өсч буйг тэмдэглэжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.

ЖейсиЧан жүжигчин болон бүжигчний  мэргэжлээр Лос-Анжелес хотод суралцсан бөгөөд   тэнд байхдаа сонгодог гитар тоглож сурчээ. Хүүхэд байхдаа Гонконгт цахилгаан гитар дээр тоглодог байсан тэрээр анхны цомгоо 2004 онд  дараагийн цомгоо 2010 онд гаргасан байна. энэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7285
0 эможи
keyboard_arrow_up