АНУ-д нисэгчгүй байлдааны онгоцны бизнес цэцэглэв
Нисэгчгүй байлдааны онгоцнуудыг Обамагийн засгийн газар терроризмтай тэмцэх хөтөлбөртөө өргөнөөр ашиглаж байгааг бид мэднэ. Сенатч Рэн Пол нисэгчгүй байлдааны онгоцнуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хориглосон хууль гаргуулахын тулд Сенатын танхимд бараг 13 цаг үг хэлсэн удаатай. Харин дронуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр аль хэдийн ашиглаад эхэлчихжээ. Ийм нисэгчгүй онгоцнуудыг дэмждэг хүмүүсийн үзэж байгаагаар бол дронууд нь тун удахгүй улс ардын аж ахуйн тун чухал хэсэг болж магадгүй. Дронуудыг улс ардын аж ахуйд ашиглах боломж хязгааргүй их байгаа гэж Профессор Шрапнель хэлж байлаа. АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Алба нисэгчгүй онгоцнуудыг Иргэний агаарын тээврийн сүлжээнд 2015 он гэхэд ашиглаж эхлэх норм нормативыг зохиох үүргийг өгчээ. Харин Хойд Дакота муж бол АНУ-ын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэлийн төв болж хувирахад ойрхон байгаа юм.