Сири шинэ Ерөнхий сайдтай боллоо

2014 оны 8 сарын 14

Сирийн Эрүүл мэндийн сайдаар 2005-2008 онуудад ажиллаж байсан Ваэль аль Халки Ерөнхий сайдаар сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Халки   өнгөрсөн оны хоёрдугаар сард Иордон руу зугтаасан экс Ерөнхий сайд Рияд Фарид Хижабын дараа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Түүнийг өчигдөр парламентын гишүүд Ерөнхий сайд болох нь зөв хэмээн дэмжиж, 100 хувийн саналаар сонгосон байна.

Тэрбээр Ерөнхийлөгч Башар аль Ассадаас батламж, тэмдэгээ хүлээн авсан байна. Ерөнхий сайд хүнс тэжээлийн хомсдолд орсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх, босогч нарт эзлэгдсэн хотуудыг эргүүлэн авах, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Сирийн асуудлаар хуралдаан зохион байгуулах асуудлаар холбогдохоо амлаж, шударга Ерөнхий сайд байхаа амласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7104
0 эможи
keyboard_arrow_up