Барак Обама Хиллари Клинтонтой уулзана

2014 оны 8 сарын 14
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель Обамагийн хамт Мартас Винярд арал дээр төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой уулзах гэж байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх өндөр магадлалтай гэж тооцогдож буй Клинтон саяхан Барак Обамагийн гадаад бодлогыг шүүмжилсэн юм. 

Цагаан Ордоны тэргүүн зуны амралтаа гэр бүлийн хамт Массачусетс мужийн Мартас Виньярд арал дээр өнгөрүүлж байгаа юм. Цагаан Ордонд хамт ажиллаж байсан хоёр эрхэм ерөнхийлөгч Билл Клинтоны зөвлөх асан Вернон Жорданы гэрт болох үдэшлэгт оролцох юм байна. Хэдхэн хоногийн өмнө Хиллари Клинтон Ирак, Сири улсад исламын босогчид хүчээ авсан нь Обамагийн засгийн газрын гадаад бодлогын алдаа гэж мэдэгдсэн юм. Ялангуяа, Барак Обама Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг тэмцлийг дэмжээгүй учраас исламын улс нэртэй зэвсэгт бүлэглэл хүчээ авсан гэж буруутгасан. Обамагийн засаг захиргаа сөрөг хүчний тэмцэлд туслаагүй учраас хүчний хоосон орон зайг жихадистууд эзэлсэн гэж Хиллари мэдэгдсэн. Хиллари Клинтон 2008 онд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө Барак Обаматай өрсөлдөөд ялагдал хүлээсэн юм. Харин тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэж тооцогдож байгаа бөгөөд өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд Обамаг шүүмжилсэн гэж ажиглагчид тайлбарлаж байна. Учир нь Хиллари Барак Обамагийн засаг захиргаанаас өөр бодлого баримтална гэдгээ харуулахын тулд Обамагаас зай барих шаардлагатай болсон аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7101
0 эможи
keyboard_arrow_up