Эквадор улсад 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

2014 оны 8 сарын 13

Эквадор улсын нийслэл Кито хотод өчигдөр 15.00 цагийн үед 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Онцгой байдлын газраас мэдээлсэнээр “Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж, бэртсэн. Мөн 50 гаруй айлын байшин, барилга нурсан” гэжээ. Кито хотын ихэнх зам газар хөдлөлтийн улмаас цууралт өгсөн учир аврагч нарт хүндрэлтэй байгаа аж.

Тус улсын Геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомтын гүн нь таван км байсан бөгөөд маш хүчтэй чичиргээ үүссэн гэв. Засгийн газраас газар хөдлөлтийн голомт руу 200 гаруй аврагч илгээж, гамшгийн хохирлыг тооцохоор 21 зөвлөхөө илгээсэн байна. Мөн Кито хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлж орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүссэн гэж Онцгой байдлын газраас мэдэгджээ. Хөрсний гулгалтын улмаас найман иргэн сураггүй алга болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7028
0 эможи
keyboard_arrow_up