Гурван ихэр панда мэндлэв

2014 оны 8 сарын 13

Хятадын Гуандун мужийн Гуанжу хотын амьтны хүрээлэнд өнгөрсөн сарын 29-нд гурван ихэр панда мэндэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус амьтны хүрээлэнгийн ажилчид энэхүү мэдээллийг ихэд нууцалж өчигдөр л хэвлэлийнхэнд мэдэгджээ. Гурван ихрийн биеийн жин жирийн пандатай ижил буюу 80-120 грамм гэнэ.

1Мэргэжилтнүүдийн хэлсэнээр гурван ихэр панда төрөх магадлал 1000-д нэг л удаа тохиолддог гэнэ. Панда нарын эх Жу Хиаогийн биеийн байдал сайжирсан бөгөөд өнгөрсөн амралтын өдөр тусгай хамгаалалттайгаар Гуандун мужийн Вэн хэмээх ууланд хоёр хоносон байна.

Энэхүү мэдээллийн дараа тус амьтны хүрээлэнг зорих жуулчдын тоо 10 дахин өссөн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тус улсад 2002, 2009, 2011 онуудад гурван ихэр панда мэндэлж байсан ч удалгүй амиа алдаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7027
0 эможи
keyboard_arrow_up