Колгейт Тотал хортой нь тогтоогдов

2014 оны 8 сарын 13

Колгейт-Палмолив компаниас гаргадаг Колгейт Тотал шүдний ооны найрлагад ордог триклозан хэмээх химийн бодистой холбоотой мэдээлэл тарж, өндрөө авч олон нийтийн анхаарлын төвд орлоо. Үйлдвэрлэгч талаас өөрийн бүтээгдэхүүнийг ямар ч аюулгүй гэж мэдэгдээд байгаа ч эрдэмтэд болон албаныхан хортойг нь батлах баримт дэлгэжээ. Үнэн хэрэгтээ триклозан нь бактери эсэргүүцэх чанартай боловч хорт хорт хавдрын эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг сөрөг нөлөөтэй юм байна.

Дэлхийн олон арван улсын сая сая иргэдэд шууд хүрдэг Колгейт Тотал ооны үйлдвэрлэгч Колгейт-Палмолив компани нь АНУ-ын харъяаны газар учир тус улсын Хүнс, эмийн хяналтын газар асуудлыг дахин анхааралдаа аваад буй юм. Тус газар нь маргааны төвд орсон Колгейт Тотал оог анх 1997 онд санаачлахад шалгалт, шинжилгээ хийн үйлдвэрлэлийн эрх олгосон байгууллага аж. Эх сурвалжийн мэдээлсэнээр триклозан бодисыг сүүлийн хагас зуу орчим жилийн хугацаанд шүдний ооноос гадна гар нүүр, барааны саван, гампанз, хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд бохирдлоос сэргийлэх үүднээс найрлагад нь нэмсээр иржээ.

Колгейт-Палмолив компани 1997 онд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын зөвшөөрлийн дагуу Колгейт Тотал оог үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд саяхныг хүртэл хар нууцыг нь гадагш задруулалгүй хадгалж чадсан байна. Хүнс, эмийн хяналтын газар Колгейт-Палмоливын Колгейт Тотал шүдний оонд агуулагдах триклозаныг шинжлэн 35 хуудас материал бүрдүүлж, дахин нягтлаад Мэдээллийн эрх чөлөөний актын дагуу ийн олон нийтэд ил болгож байна хэмээн мэдээлжээ. Тус байгууллагын үүрэг нь шинээр гарч ирж буй бараа бүтээгдэхүүнд өөрийн эрдэмтэд, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинжилгээ хийж, үр дүн, үзүүлэх нөлөөг нь судалсаны дүнд үйлдвэрлэлийн зөвшөөрөл олгодог Засгийн газрын итгэмжит байгууллага юм.

Шалгалтын явцад хэд хэдэн эмэгтэйн сүүж болон тухайн хэсгийн яс хулгана мэрсэн мэт хэмлэгдсэн байхыг олж тогтоожээ. Колгейтийн зүгээс бүтээгдэхүүнтэй нь огт холбоогүй гэж мэдэгдсэн ч орчин цагийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийн хүчээр ясны өгөршил нь триклозаны нөлөө болохыг тогтоожээ. Энэхүү хорт бодис нь хүний биед нэвтэрсэнээр дотоод шүүрлийн булчирхайн системийг алдагдуулж, гормоны үйл ажиллагааг тасалдуулдаг аж. Зарим тохиолдолд триклозаны хүний биед үзүүлсэн нөлөөллийг тайлбарлах огт боломжгүй байдаг талаар эрдэмтэд учирлаж байна. Эрдэмтэд өмнө нь амьтан дээр хэд хэдэн удаа триклозаны туршилт хийж, хүн амьтны эрүүл мэндэд асар өндөр эрсдэлтэй болохыг нь баталсан ч сөрөг нөлөөллийн хувьд тодорхой баримжаа авч чадаагүй юм. Тэгсэн ч Колгейтийн зүгээс дээрх 35 хуудас бүхий баримтыг үгүйсгэж, триклозан бодис хүний биед хортой гэж мэдээлсэнд гомдолтой буйгаа илэрхийлээд байна.

Триклозан хэмээх бодис нь триклокарбон хэмээх бактери, мөөгөнцөрийн эсрэг цогц бодисын гол бүрэлдэхүүн хэсэг боловч сөрөг нөлөө нь Колгейт Тотал ооноос илэрч байгааг дэлхийн олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас шаардлагатай тохиодолд дахин шалгалт хийх нь гарцаагүй гэж төлөөлөгч Жефф Вентура мэдээлжээ. Тус байгууллагын зүгээс эхний ээлжинд гар нүүрийн саванд шинжилгээ хийж, туршсан байна. Хамгийн сонирхолтой нь Колгейт-Палмолив компанийн зүгээс Софтсөүп хэмээх гар нүүрийн савангийнхаа найралгаас триклозан бодисыг хассан нь ч сэжиг төрүүлж байгаа аж. Тэгсэн хэр нь Колгейт тотал ооны найрлагад өөрчлөлт оруулахгүй гэсэн нь бүр ч хачирхалтай.

Зөвхөн АНУ-д л гэхэд 84 мянган төрлийн химийн найрлагатай бүтээгдэхүүн худалдаалдаг ч триклозан тэргүүтэй хэдхэн химийн бодис л үе үе олны хэл амыг таталдаг юм. Триклозаныг эхэндээ гол төлөв гар нүүрийн саванд ашигладаг байсан бол одоо нүүр гарын алчуур, гэрийн тэжээвэр амьтны хоол тэжээл зэрэг 200 гаруй бүтээгдэхүүнд ашигладаг болжээ. Жонсонс энд Жонсон, Проктер энд Гэмбл зэрэг компани хэдэн жилийн өмнө триклозанаас татгалзсан бол гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Эйвон продакст компани өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор эл бодисоос татгалзсан юм. Колгейтийнхэн л гүрийгээд байгаа болохоос биш бусад томчууд нь бүгд энэ бодисоос татгалзсан нь цаагуураа нэгийг хэлээд байх шиг.

Магадгүй сүүлийн жилүүдэд дотоод шүүрлийн булчирхайтай хамааралтай өвчлөлт түгээмэл болсон нь дэлхий даяар хэдэн зуун сая хүнд хүрдэг Колгейт Тотал ооны ид шид байх ч талтай. Нарийн тоо дурдахад 2012 оныг хүртэлх 40-50 жилийн хугацаанд хөхний, өндгөвчний, түрүү булчирхайн, төмсөгний хорт хавдар хэд дахин өссөн гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг юм. Үүнээс гадна нярай дутуу төрөх, төрөхийн жин багасах, өсвөр насны охидын хөх, хөвгүүдийн төмсөгний өвчлөл газар авсныг ч тэд мөн анхааруулсан юм.
 
- See more at: http://world.time.mn/content/48243.shtml#sthash.TWUIQ8E9.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7011
0 эможи
keyboard_arrow_up