Анжелина Жоли хурим хийх төлөвлөгөөгүй гэдгээ хэлсэн байна
2014 оны 8 сарын 13
Холливудын гайхалтай хосуудын нэг болох Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын ёслолын товыг шүтэн бишрэгчид нь хуруу даран хүлээдэг. Гэтэл жүжигчин Анжелина Жоли Их Британийн “OK” сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр “Хурим болохгүй. Би сүйн бөгжиндөө сэтгэл хангалуун амьдардаг. Бидэнд хурим хийх төлөвлөгөө ч алга. Харин Брэд бид хоёр энэ намар Венецэд амрах бодолтой байна” гэжээ.
Мөн Жоли Брэд Питтийг “Гэр бүлийн хүн гэхээс илүү дурлалт залуу хэмээн нэрлэмээр байна” гэж тодорхойлсон байдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7010
0 эможи