Нигерт онцгой байдал зарлалаа

2014 оны 8 сарын 11

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Эбола тахлын дэгдэлтээс болж улсын хэмжээнд онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Нигери нь Африк тивд хүн амын нягтрал хамгийн өндөртэй улс тул тахлын тархалтад хамгийн эмзэг гэж болно. Тус улсын нийслэлд Эболагийн халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэднээс хоёр хүн нас бараад байгаа юм. Эбола өвчний тархалтыг зогсоохын тулд онц байдлын сангаас 11,7 сая ам.доллар гаргахаар болсон байна. Халдвар авсан хүмүүсийг тусгаарлах байр, эмч, сувилагч нарыг хөлслөх, хил дээр нэмэлт хяналт тавихад энэ мөнгийг зарцуулах аж.
Үүнээс гадна эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд Эбола тахлын талаар элдэв цуу яриа, үндэслэлгүй мэдээ түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сануулсан байна. Мөн шашны томоохон урсгалуудын удирдагч нарт хандан олон хүн оролцсон цуглаан, мөргөл явуулахгүй байхыг хүссэн байна. 
Нигериэс өмнө өнгөрсөн сарын сүүлийн өдөр Сьерра Леоне, энэ сарын 7-нд Либерид онц байдал зарлаад байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тараасан мэдээгээр Эбола өвчний халдвар авсан 1700 гаруй тохиолдол бүртгэгдэж, улмаар 1000 орчим хүн нас бараад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6885
0 эможи
keyboard_arrow_up