Жеймс Камерон Facebook, Twitter-ийг үзэн яддаг

2014 оны 8 сарын 11

“Титаник”, “Аватар” киноны найруулагч, 59 настай Жеймс Кэмерон Facebook, Twitter-т “донтсон” хүмүүсийг уйтгартай, тэнэг хүн хэмээн нэрлэв. Тэрээр 11 мянган метрийн гүнд ганцаараа шумбасан түүхийг өгүүлэх “Ёроолгүй дуудлага 3D” шинэ баримтат киноныхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурал дээр ийнхүү ярьжээ.

“Facebook, Twitter бол цаг үрсэн шал дэмий зүйл. Би бүхний өмнө нээлттэй байж, юу хийж буйгаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Нисэх онгоцны буудал дээр хүмүүсийг харахаар гар утас руугаа “живж”, эргэн тойрноо анзаарах сөхөөгүй болсон байдаг. Техникийн хөгжил сайхан ч би нийгмийн, олон нийтийн сүлжээг үзэн яддаг” хэмээн нэрт кино найруулагч ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6878
0 эможи
keyboard_arrow_up