Обамаг буруутгасан цагдаа
АНУ-ын Нью-Жерси мужийн Хелмет хотын цагдаагийн албан хаагч 58 настай Ричард Ресин Ерөнхийлөгч Обамаг Үндсэн хууль зөрчдөг, төрийн тэргүүн үндсэн хуулиа зөрчиж байгаа учраас би ч гэсэн хуулийг даган мөрдөхгүй хэмээж ихээхэн шуугиан тариад байна. Тус цагдаа юуны учир ингэж хэлсэн бэ гэвэл тус хотын оршин суугч Стив Бронко амьтад асрах газрын шинэчлэлийг шүүмжилж дүрс бичлэг авч байсан гэнэ. Тухайн үед цагдаагийнхан түүнд бичлэг авахаа зогсоохыг шаардсан боловч тэрээр "АНУ-ын үндсэн хуулийн дагуу олон нийтийн газар дүрс бичлэг авах эрхтэй гэсэн ч цагдаагийн албан хаагч Ричард Ресин "Обама үндсэн хуулийг устгасан учраас тэр үндсэн хуулийг би дагахгүй" гэжээ. Түүний энэ яриа Стивийн камерт үлдэж улмаар Reddit хэмээх цахим хуудаснаа тавигдсанаар тэр даруй маш олон хүн ханджээ. Үүний улмаас Ричард Ресин ажлаасаа халагдсан байна.