Туркийн ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна

2014 оны 8 сарын 11

Туркийн 52,5 сая гаруй иргэн наймдугаар сарын 10-нд гурван нэр дэвшигчээс ерөнхийлөгчөө сонгож эхэлжээ. 
Өнөөгийн сонгууль нь Туркийн түүхэн дэх анхны шууд сонгууль болж байна. Өмнө нь 1923 онд бүгд найрамдах улс тунхаглагдсанаас хойш өнөөг хүртэл ерөнхийлөгчийг парламент сонгодог байжээ.
    Анхны шууд сонгуульд эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын (ШХН) тэргүүн өнөөгийн ерөнхий сайд Тайип Эрдоган, сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Исламын конфренци байгууллагын тэргүүн асан Экмеледдин Ихсаноглу, Курдын талын Ард түмний ардчиллын намын дарга нарын нэг Селяхаттин Демирташ нарын гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулгаар Эрдагон 50 гаруй хувийн саналыг авч өрсөлдөөнд тэргүүлж дараа нь Ихсаноглу 34 хувийн дэмжлэгтэй байна. Эрдоган ийнхүү ялалт байгуулж буй нь сонгуулийн сурталчилгааг сайн хийсэнтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6857
0 эможи
keyboard_arrow_up