Ромын пап Франсис Өмнөд Солонгост айлчилна
2014 оны 8 сарын 10
Энэ сарын 14-ний өдөр Ромын Пап Франсис Сөүл нисэх онгоцны буудалд газардаж, тус улсад 4 шөнө, 5 өдрийн айлчлал хийхээр болжээ. Түүнийг БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе тосч авах юм байна. Тэрээр улсын тэргүүн болсноосоо хойш хэн нэгэн төрийн тэргүүнийг онгоцны буудлаас тосч авч байгаагүй бөгөөд 25 жилийн дараа айлчилж буй Католик шашны тэргүүнд ийнхүү онцгой хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Улмаар Ромын папыг Засгийн газрын ордондоо албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа зохион байгуулах юм байна. Тус улсад 1984, 1989 онуудад тухайн үеийн Ромын Пап айлчилж байхад Ерөнхийлөгч Чон болон Ну нар мөн онгоцны буудал дээр тосч авч байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6819
0 эможи