Франц улс чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртлээ

2014 оны 8 сарын 10

-Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий мэдээлэл-

Чөлөөт бөхийн залуучдын ДАШТ Хорватын Загреб хотноо үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ийн жингийн тэмцээнээс манайхан нэг алтан медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн тэмцээн 50, 60, 74, 96 кг-ын жингийнхний барилдаанаар эхэллээ.

50 кг-ын жинд манай бөх Цэдэвийн Мандалсүрэн барилдаж, эхний тойрогт Украины Билязег ялж, хоёрдугаар тойрогт АНУ-ын Жабари Мүүдид хожигджээ. Манай бөхийг хожсон америк бөх харамсалтай нь дараагийн даваанд Узбекистаны Шавкатовт хожигдсон учир манай бөх медалийн төлөө өрсөлдөж чадсангүй.

Энэ жингийн шигшээ барилдаанд ОХУ-ын Хасанхусейн Бадрудинов Узбекистаны Махмуджон Шакватовыг 10-5 оноогоор хожиж, дэлхийн аварга боллоо.  

60 кг-д манай Бэгзжавын Гансүх эхний даваандаа Жианис Максимовт ялагдсан байна.

Энэ жинд өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлж байсан Иран бөх Иман Садегхикукандех илт тасархай түрүүлсэн байна. АНУ-ын Жозеф МакКенна түүнтэй алтан медаль булаацалдаад 0:8-аар ялагджээ.

74 кг-ын жинд манайхаас бөх оролцоогүй. Энэ жинд Францын Зелимхан Хажиев түрүүлж, шуугиан тарьсан. Орос гаралтай тэрбээр Франц улсын түүхэнд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны бөх болон түүхэнд тэмдэглэгдлээ. Азербайжаны Мохаммад Хажимухутов сайн өрсөлдөгч байсан ч Францын бөх тактикийн барилдааныг сайн хийснээр ялалт байгуулжээ.

96 кг-д манайх мөн л бөх барилдуулаагүй. Энэ жинд ОХУ-ын Георгий Гогаев түрүүлсэн байна.  

50 кг
Алтын төлөө: Хасанхусейн Бадрудинов (ОХУ) v. Махмуджон Шакватов (Узбекистан)
Хүрлийн төлөө: Эмре Демирчан (Турк) с Пак Чан Жун (БНСУ) турк цэвэр ялсан
Хүрэл: Сабер Шарестани (Иран) df. Moody JABARI (АНУ), иран 10-0 техникийн илт давуугаар ялсан

60kg
Алтын төлөө: Иман Садегхикукандех (Иран) df. Жозеф МакКенна (АНУ), 8-0
Хүрлийн төлөө: Вургун Алиев (AZE) df. Жианис Максимов (Беларусь), 8-3
Хүрлийн төлөө: Гажимурад Рашидов (ОХУ) df. Иван Билейчук (Украин), 10-0

74kg
Алтын төлөө: Зелимхан Хажиев (Франц) df. Махаммад хажи Мухутов (Азербайжан), 4-1
Хүрлийн төлөө: Реза Мозаффарижойбари (Иран)- Андрей Капач (Беларусь), 13-3
Хүрлийн төлөө: Мурат Эртурк(Турк) v. Александр Гольцман (Казахстан), 13-11

96kg
Алтын төлөө: Георгий Гогаев (ОХУ) df. Юсуф Кан Зейбек (Турк), 6-1
Хүрлийн төлөө: Василе Карас (Румын) df. Мурази Мчелизе (Украин), 6-3
Хүрлийн төлөө: Кайл Снейдер (АНУ) df. Педрам Жамшиди (Иран), 7-1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6818
0 эможи
keyboard_arrow_up