Маргааш Туркын ард иргэд анх удаа ерөнхийлөгчөө сонгоно

2014 оны 8 сарын 09

Маргааш Турк улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгууль нь маш чухал ач холбогдолтой юм. Учир нь саяхныг болтол тус улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан бол энэ удаад бүх ард түмний санал хураалтын үр дүнд сонгох гэж байгаа аж.  

 

Энэхүү сонгуульд оролцогчдоос Ерөнхий сайд Рисеп Таюп Эрдоганы ялах магадлал хамгийн өндөр байгаа болохыг Анкара болон Стамбул хотуудын гудамжинд иргэдээс авсан санал асуулга тодорхой харуулсан гэнэ.

 

Турк улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт энэ сарын 10-нд буюу маргааш болно. Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын 53 сая гаруй сонгогч шууд оролцох ба гадаад улсад амьдарч байгаа Туркийн 2,8 сая гаруй иргэн долдугаар сарын 31-нээс эхлэн саналаа өгч эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6800
0 эможи
keyboard_arrow_up