Амиа хорлох гэж буй хүмүүсийг аврахын тулд 50 жил хадан цохион дээр амьдарчээ

2014 оны 8 сарын 08

Австралийн иргэн Дон Ритчи амиа хорлох гэж буй хүмүүсийг аврахын тулд 50 орчим жил хадан цохион дээр амьдарчээ. ‘the Gap’ нэртэй хадан дээр хүмүүс амиа хорлох явдал байнга шахуу гардаг гэнэ. Ритчи хоёр жилийн өмнө буюу 85 насандаа хорвоог орхисон ч 160 хүний амийг аварч, хадны сахиусан тэнгэр хэмээн алдаршсан эгэл баатар ажээ. Тэрээр өглөө бүр эртлэн босож, хадны ирмэг дээр тулж очсон хэн нэгэн байгаа эсэхийг цонхоороо хардаг байлаа. Хэрэв үсрэхээр завдсан хүн харагдвал хүрч очоод “Танд туслаж болох уу?” хэмээн асуудаг байсан гэнэ. Энэ үг хэтэрхий энгийн сонсогдож байгаа ч Ритчи хүмүүстэй богино хугацаанд яриа өрнүүлж, зэргэлдээх байшингаасаа цай, үдийн хоол авчран дайлдаг байсан гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6786
0 эможи
keyboard_arrow_up