Виктория Бекхэм өөрийн 600 хувцсыг сайн үйлст зориулна
Нэгэнтээ охидын алдарт поп хамтлагийн дуучин явсан загвар зохион бүтээгч бүсгүй өөрийн шүүгээг чимдэг гоёмсог хувцаснаасаа 600 ширхгийг худалдаж, олсон ашгаа сайн үйлст зориулахаар шийджээ.
Өдгөө нэрт хөлбөмбөгчний сайн гэргий, дөрвөн хүүхдийн халамжит ээж гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээгээд буй Виктория Бекхэм эх, үрсийг ХДХВ буюу ДОХ өвчнөөс сэргийлэх, энэ өвчний тохиолдлыг бууруулахын төлөө үйл ажиллагаа явуулдаг “mother2mother” буяны байгууллагад дээрх хандивыг өргөхөөр болсон байна. Тэрээр тус байгууллагын ажилтнуудтай хамт авахуулсан зургаа твиттер хуудастаа тавихдаа, “Миний хийх гэж буй худалдаа энэ байгууллагын цаашдын зорилго, эх хүүхдүүдийг ХДХВ өвчнөөс сэргийлэх үйлсэд зориулагдах болно” хэмээн бичжээ. Хандивын худалдааны арга хэмжээ энэ сарын 20-25-ны өдрүүдэд TheOutnet.com сайтаар дамжин явагдах аж.