Энэ өдөр Википедиаг үндэслэгч Жимми Уэйлс мэндэлсэн өдөр
2014 оны 8 сарын 07
Дэлхийн хамгийн алдартай сайтуудын нэг болох Википедиаг үндэслэгч Жимми Уэйлс 1966 оны энэ өдөр мэндэлжээ. Засварлан сайжруулах боломжтой, үнэгүй онлайн нэвтэрхий толь санаачилсан түүний хамгийн дуртай ном нь дэлхийн нэвтэрхий толь байжээ.
Уэйлс 1999 онд Википедиагийн анхны төсөл болох Нупедиаг санаачилсан бөгөөд 2003 оноос Викимедиа санг үүсгэж, 2006 он хүртэл удирдсан байна. Үүнээс гадна түүнд 2006 онд байгуулсан Бомис зэрэг нэлээд хэдэн интернэт компани байдаг аж. Сонирхлоо ажил хэрэг болгосон Уэйлс одоогоор хүн бүр өөрийн дуртай сэдвээр нэвтэрхий толь үүсгэх боломжтой Викиа компанийг удирдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6724
0 эможи