Тэрбумтан Элон Маскын охин Вивиан өрөө түрээслэн амьдардаг

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

Тэрбумтан Элон Маскийн охин Вивиан Уилсон Лос-Анжелест гурван найзтайгаа хамт амьдардаг бөгөөд загварын ажлаасаа олсон орлогоороо түрээсээ төлдөг тухайгаа ярьжээ.

Тэрбээр Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын ажлын санал авч эхэлснээр түрээсээ өөрөө төлөх боломжтой болсон гэжээ.

Мөн өмнө нь The Cut-д өгсөн ярилцлагадаа хамтран амьдрах нь зардал хэмнэдэг гэж хэлсэн байна. Тэрээр өөрийг нь аавынхаа хөрөнгөөс их мөнгөтэй гэж төсөөлдөг ч “зарцуулах хэдэн зуун мянган ам.доллар надад байхгүй” гэж ярьжээ.

Хүмүүсийн бодож, төсөөлдөг шиг олон сая доллар түүнд байхгүй, харин аавынхаа хөрөнгөнд найдаж сууснаас өөрийн сонгосон чиглэл болох загварын салбараараа дагнан санхүүгийн хувьд бие даан амьдрах хүсэлтэй байгаагаа хуваалцсан байна. 

Тэрбумтны охин байлаа гээд тэрбумтан шиг амьдарна гэсэн үг биш аж. Тэрбумтан Элон Маскын охин Вивиан Вилсон аавынхаа асар их хөрөнгөнд дулдуйдаж амьдрахын оронд өөрийн хөлс хүчээр амьдрах энгийн амьдралын хэв маягийг сонгожээ.

Вивиан загвар өмсөгч, сошиал медиа контент бүтээгч бөгөөд трансжендер хүмүүсийн эрхийн талаар олон нийтэд байр сууриа илэрхийлдэг нэгэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671726
0 эможи

keyboard_arrow_up