Маколей Калкин “Гэртээ ганцаараа“ киноны шинэ ангид Кевиний дүрээр эргэн ирнэ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

"Гэртээ ганцаараа" киноны шинэ ангийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Маколей Калкин Кевин Маккалистерийн дүрд эргэн тоглохоор болсныг NBC News төслийн талаар мэдээлэлтэй эх сурвалжаас баталгаажуулан мэдээлжээ.

Шинэ бүтээлийн зохиолыг Сет Роген, Эван Голдберг нар Калкинтай хамтран боловсруулж, өөрсдийн Point Grey компаниар дамжуулан продюсероор ажиллах юм. Төсөл одоогоор хөгжүүлэлтийн эхний шатанд байгаа бөгөөд үйл явдал, бусад жүжигчдийн бүрэлдэхүүнийг нийтэд зарлаагүй байна. Disney компани уг төслийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. 

Калкин анх 1990 онд дэлгэцнээ гарсан "Гэртээ ганцаараа" кинонд Кевиний дүрийг бүтээж, 1992 оны "Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркт төөрсөн нь" ангид үргэлжлүүлэн тоглосон. Шинэ төсөл хэрэгжсэнээр тэрбээр 34 жилийн дараа уг цувралд эргэн оролцох юм. 

Киноны нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671683
0 эможи

keyboard_arrow_up