Хятадад жолоочгүй цахилгаан автомашин шөнийн турш 868 удаа зогсоолд байрлуулах үйлдлээ давтжээ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

БНХАУ-ын Аньхой мужид цахилгаан автомашин дотроо жолоочгүй атлаа хэдэн цагийн турш урагш, хойш хөдөлж, зогсоолд байрлуулах үйлдлийг давтжээ.

Шөнийн 03:00 цагийн орчимд газар доорх авто зогсоолд үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч учир битүүлэг чимээ сонсоод шалгахад автомашин тасралтгүй хөдөлж байжээ. Харин бүхээгт нь хүн байгаагүй аж.

Өглөө нь эзэмшигч автомашиныхаа цахим бүртгэлийг шалгахад автомат зогсоолын систем шөнийн турш 868 удаа идэвхэжсэн байсныг тогтоосон гэж мэдээлсэн байна. Бичлэгт автомашин ижил хөдөлгөөнийг дахин дахин давтаж, эцэст нь өөр машины дэргэд зогссон нь харагджээ.

Уг үйлдлийн шалтгааны талаар үйлдвэрлэгч нь албан ёсны тайлбар өгөөгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671673
1 эможи

keyboard_arrow_up