Хятадын амьтны хүрээлэн: Тарган ирвэсээ тураахаас илүү эрүүл байлгах нь чухал тул хоолыг нь сойхгүй

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

БНХАУ-ын Сычуань мужийн Паньжихуа амьтны хүрээлэнгийн тарган ирвэс цахим орчинд дахин олны анхаарал татжээ.

Харин хүрээлэнгийн ажилтнууд нас өндөр болсон амьтныг зориуд тураахаас илүүтэй эрүүл мэнд, тэжээлийн тэнцвэрийг нь хадгалахыг чухалчилж байгаагаа тайлбарласан байна. 

"Пань Баобао" нэртэй уг ирвэс “Zootopia” хүүхэлдэйн киноны цагдаа Клоухаузертай зүйрлэгдэх болсон бөөрөнхий биеэрээ алдартай бөгөөд түүнийг үзэхээр олон жуулчин зорин ирдэг аж.

Сүүлийн үеийн зургийг нь харсан хүмүүс тураах хэрэгтэй гэсэн санал гаргасны дараа хүрээлэнгийнхэн арваннэгдүгээр сарын 17-нд мэдээлэл өгчээ. Тэдний тайлбарласнаар, өдгөө ирвэсийн хоолыг хязгаарлахаас илүү хангалттай, шим тэжээлтэй хооллох нь чухал байна. 

Ирвэст өдөр бүр 500 гаруй грамм үхрийн мах өгч, тэжээлийн тэнцвэрийг хангахын тулд тахианы махтай ээлжлүүлдэг.

Саяхан хийсэн үзлэгээр биеийн байдал нь сайн, жин нь өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй байжээ. Мөн асрагчид хөдөлгөөнийг нь дэмжихээр тоглоомын бөмбөг байрлуулсан байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671640
0 эможи

keyboard_arrow_up