Бразил улс 38 жилийн дараа цалинг бууруулахгүйгээр ажлын 6 өдрийн хуваариас 5 ӨДӨРТ шилжинэ

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва долоо хоногт зургаан өдөр ажиллаж, нэг өдөр амардаг хуваарийг халж, таван өдөр ажиллан, хоёр өдөр амрах зохицуулалтыг хэрэгжүүлэх зарлигт арваннэгдүгээр сарын 19-нд гарын үсэг зурлаа. Уг өөрчлөлтийн үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлтийг тус улсын Конгресс өмнө нь баталжээ. 

Шинэ зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлнэ. Тодруулбал, 2026 оны арванхоёрдугаар сарын 16-наас долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг 44-өөс 42 цаг болгон бууруулж, 2027 оны мөн өдрөөс 40 цагт шилжүүлэхээр тогтоосон байна. Ажлын цагийг багасгахдаа ажилтнуудын сарын цалинг бууруулахгүй бөгөөд долоо хоногт цалинтай амрах хоёр өдрийг баталгаажуулжээ.

Бразилын Засгийн газрын мэдээлснээр, зургаан өдрийн хуваариар ажилладаг 14.8 сая хүн уг өөрчлөлтөд хамрагдана. Түүнчлэн таван өдөр ажилладаг боловч долоо хоногт 44 цагийн ачаалалтай 21.7 сая ажилтны ажлын цаг мөн буурах юм. 

Хөдөлмөрийн сайд Луис Маринью энэхүү өөрчлөлт нь ажилтнуудад гэр бүлдээ цаг гаргах, эрүүл мэнддээ анхаарах, суралцах, амрах боломжийг нэмэгдүүлнэ хэмээн онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671584
0 эможи

keyboard_arrow_up